images

“МАХА СОНГКРАН” ДЭЛХИЙН УСНЫ НААДМЫГ СУРТАЛЧЛАХАД ЗОРИУЛЖ 104 САЯ БААТ-ЫГ БАТЛАВ

МЭДЭЭ

2024-02-21

152

Засгийн газрын энэ 2 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар ирэх 4 дүгээр сард Бангкок хотноо болон орон даяар зохион байгуулагдах “Маха Сонгкран дэлхийн усны наадам”-ыг сурталчлахад зориулж улсын төсвөөс 104 сая орчим баат зарцуулахаар баталжээ. Аялал жуулчлал, спортын яамнаас зохион байгуулдаг уг баярын арга хэмжээ нь ирэх 4 дүгээр сарын 11-15-ны өдөр Бангкок хотын Санам Луанг, Ратчадамноен-д болон бусад 16 мужид зохион байгуулагдаж, энэ үеэр Тайландын хоол хүнс, спорт, аялал жуулчлал, хөгжим, ном, кино, тоглоом, урлаг соёл, дизайн, загварын салбарын "зөөлөн хүч"-ийг харуулах болно. Тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Каенака Оончит хэлэхдээ, тус наадам нь Тайландын Хаант Улсад 200,000 гаруй жуулчин татаж, 3.1 тэрбум орчим баатын орлого оруулж, Тайландын Хаант Улсыг хамгийн шилдэг баяр наадамтай улсын жагсаалтад оруулах төлөвтэй байна. 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ЮНЕСКО-оос Тайландын Хаант Улсын Сонгкран-ыг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад оруулсан юм.

Эх сурвалж: Thai PBS World