images

“ALL ASIA CUP 2024” ЦОМЫН ЭЗНЭЭР ТАЙЛАНДЫН БАГ ТОДРОВ

МЭДЭЭ

2024-02-16

124

 Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2024 оны 2 дугаар сард зохион байгуулагдсан “All Asia Cup 2024" цомын тэмцээний шигшээ тоглолтод Тайландын баг Брунейг 6:3 харьцаатайгаар буулган авлаа.

Монгол, Тайланд, Бруней, Филиппин, Хятад зэрэг улсын баг төлөөлөл оролцсон уг тэмцээн нь Тайландын Поло холбооны 20 жилийн ойн хүрээнд амжилттай зохион байгуулагдав.

​Ялангуяа тус тэмцээнд оролцсон Брунейн багт тус улсын Эрхэмсэг ханхүү Абдул Матин, Эрхэмсэг гүнж Азема, Эрхэмсэг ханхүү Жеффри Болкиа зэрэг хүндэт гишүүд багтсан нь олны анхаарлыг татав.

Тайландын King Power компанийн захирал агсан Вичай Шриваддханапрабхагийн АСЕАН-ны поло тамирчдын чадавхыг хөгжүүлж, олон улсад танигдах, спортын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилтын дагуу энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй “All Asia Cup 2024”цомын тэмцээн нь Ази тивийн хамгийн шилдэг тэмцээний нэг юм.Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг 4 дүгээр байр эзэлж, амжилттай оролцов.