images

ТАЙЛАНДЫН УРАН БҮТЭЭЛЧИД ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ЦАСАН БАРИМЛЫН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

NEWS

2024-02-09

112

Тайландын Хаант Улсын Бангкок хотын “Шангри-Ла” зочид буудлын соёлын асуудал хариуцсан захирал Кусол Бүүнкорбсонсерм тэргүүтэй тайландын цасан баримал урлаачид өнгөрсөн Лхагва гарагт Япон Улсын Хоккайдо мужид зохион байгуулагдсан олон улсын цасан баримлын уралдаанд Мекон голын домогт могой дүрст бурхны баримлаар оролцож, дэд байранд шалгарав. Тайландын аялал жуулчлалын газрын дарга Тапаний Киатпайбүүл уран бүтээлчдийн урласан “Naga Fireballs” баримал нь тайландын соёл, уламжлалыг дэлхийн хэмжээний арга хэмжээнд сурталчлан танилцуулах зорилготой бөгөөд тайландад жуулчдыг татах чухал бүтээл болсныг онцлон тэмдэглэв. Энэхүү уралдааны тэргүүн байранд Монгол Улсын баг тамирчид “Нөмөр” бүтээлээрээ, харин гуравдугаар байранд Бүгд Найрамдах Солонгос Улсын уран бүтээлчид “Зохицол” бүтээлээрээ тус тус шалгарсан байна. Тайландын Хаант Улсын уран бүтээлчид 1991 оноос хойш энэхүү уралдаанд оролцож байгаа бөгөөд 1991 онд тус улс шилдэг гурван шагналыг 9 төрөлд хүртэж байсан байна. Түүнчлэн тус улс энэхүү уралдаанд гурван жил дараалан түрүүлж дээд амжилт тогтоож байсан бөгөөд энэхүү амжилтыг өнөөдрийг хүртэл өөр улс эвдэж чадаагүй байна.  

Эх сурвалж: Bangkok Post