images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

NEWS

2024-02-06

126

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотын Засаг даргын Тамгын газраас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус хотыг зорих гадаад улсын жуулчдаас 150,000 индонез рупий буюу 10 орчим ам.долларын “аялал жуулчлалын хураамж – The International Tourist Levy” авах шийдвэрийг гаргасан байна.

Иймд тус улсын Бали хотыг зорих иргэд Та бүхэн дараахь зааврын дагуу Бали хотын аялал жуулчлалын хураамжийг урьдчилан төлж, Бали хотод зорчихыг үүгээр анхааруулж байна. Үүнд:

  • www.lovebali.baliprov.go.id цахим холбоосоор нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэх,
  • Бали хотын аялал жуулчлалын хураамжийг цахим хэлбэрээр урьдчилан төлж, хураамж төлсөн баримтыг Бали хотын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт уншуулж, баталгаажуулах, эдгээр болно.

Жич: Энэхүү аялал жуулчлалын хураамж нь гадаад улсаас Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хот, эсхүл Индонезийн бусад хот, мужаас Бали хотыг зорих гадаад улсын жуулчдад адил хүчинтэй бол албан болон хөдөлмөр эрхлэх, эсхүл суралцах албан ёсны виз, зөвшөөрөлтэй иргэдэд үйлчлэхгүй.