ТЭРГҮҮЛЭХ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫГ НЭРЛЭВ
Аж үйлдвэрийн жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийг дэмжих ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж, аж үйлдвэрийн тэргүүлэх 3 салбарыг нэрлэв.
Аж үйлдвэрийн яам цахилгаан тээврийн хэрэгсэл, батлан хамгаалах технологи, халал хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг Засгийн газрын дэмжлэг шаардлагатай гурван чухал салбар гэж тодорхойлсон талаар Засгийн газрын хэвлэлийн дэд төлөөлөгч Радклао Интавон Суванкири Ням гарагт мэдээлэв. Энэ нь хэрэглэгчийн чиг хандлага, дэлхийн нөхцөл байдлын дагуу тус яамнаас сонгосон гурван салбар бөгөөд эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ-д Засгийн газраас дэмжлэг үзүүлэх юм.
Аж үйлдвэрийн яам нь “i.Industry” цахим платформыг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдад Тайландад үйлдвэрээ нээх нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх боломж нээгдэж байгаа ажээ.
Эх сурвалж: Nation Thailand