ТАЙЛАНДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН САЙД ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН БҮС НУТГИЙН 5 УЛСЫГ ХОЛБОСОН АСЕАН-НЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ
Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага (АСЕАН)-ын Аялал жуулчлалын 27 дахь удаагийн чуулга уулзалт 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын нийслэл Вьентьян хотноо болов. Тус чуулга уулзалтын үеэр Тайландын Хаант Улсын Аялал жуулчлал, спортын сайд Судаван Вангсупакижкосол Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл (World Travel and Tourism Council)-ийн гүйцэтгэх захирал Глория Гуевара-тай Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улс хоорондын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, харин Америкийн Нэгдсэн Улс-АСЕАН-ны Бизнес зөвлөл (USABC)-ийн дэд ерөнхийлөгч Брайн Макларен-тай Тайланд болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улсын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалын салбар дахь ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцсон бол Камбожийн Хаант Улсын Аялал жуулчлалын сайд Сок Сокен-тэй Тайланд, Камбож, Лаос, Вьетнам, Малайзыг холбосон бүс нутгийн автомашинтай аялал жуулчлал төсөл (Road Trip Tourism Project)-ийг хэрэгжүүлэх, цаашлаад энэхүү санаачилгыг Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн байгууллагын Аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөнд тусгах чиглэлээр санал солилцов. Тайландын Хаант Улсын Аялал жуулчлал, спортын сайд Судаван Вангсупакижкосол өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр автомашинтай аялал жуулчлал төслийн асуудлаар Камбож, Лаос, Вьетнамын Аялал жуулчлалын сайд нартай тусгайлан уулзалт хийх аж.
Эх сурвалж: Nation Thailand