images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

МЭДЭЭ

2024-01-17

295

Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Индонез Улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих, эсхүл дамжин өнгөрөх тохиолдолд Бүгд Найрамдах Индонез Улсын хилийн боомт дээр визээ мэдүүлж, авах боломжтой болов.

Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Индонез Улсын хилийн боомт дээр виз мэдүүлэх боломж (Visa on Arrival)-той болсноор өмнө нь 150 ам.доллараар мэдүүлж байсан Индонезийн богино хугацааны аялал жуулчлалын 30 хүртэлх хоног (дахин 30 хоногоор сунгагдах эрхтэй)-ийн зорчих “В1” ангиллын визийг 35 ам.доллараар мэдүүлж, авах боломжтой болсон тул иргэд Та бүхэн Бүгд Найрамдах Индонез Улсад зорчихдоо тус улсын хууль, дүрмийг чанд сахиж, мөн визийн хугацааг хэтрүүлэхгүйгээр хариуцлагатай аялахыг зөвлөж байна.

Бүгд Найрамдах Индонез Улсын хилийн боомт дээр виз авахад тавигдах шаардлага:

  • Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх;
  • Бүгд Найрамдах Индонез Улсаас буцах нислэгийн тийзийг урьдчилан захиалж, авсан байх;
  • Бүгд Найрамдах Индонез Улсын гаалийн https://ecd.beacukai.go.id цахим холбоосоор нэвтэрч, цахим гаалийн мэдүүлгийг бөглөж, QR код бүхий мэдүүлгийг гар утас, эсхүл цаасан хэлбэрээр татан авч, хилийн холбогдох ажилтанд үзүүлэх, эдгээр болно.

Дээр дурдсан аялал жуулчлалын болон албан ажлаар зорчих, эсхүл дамжин өнгөрөх визийг тус улсад зорчихоосоо өмнө урьдчилан мэдүүлж авах боломжтой бөгөөд энэ тохиолдолд Бүгд Найрамдах Индонез Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын https://evisa.imigrasi.go.id холбоосоор нэвтэрч, холбогдох визийг цахим хэлбэрээр мэдүүлнэ.