ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГАД ЭЛСЭНЭ
Тайландын Хаант Улс нь Парис хотноо төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад (OECD) элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Саяхан Засгийн газраас тус байгууллагад элсэн орох эрмэлзлийн захидлыг баталж, Тайландын Хаант Улсыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-тай хэлэлцээ хийх эхлэлийг тавьсан гэдгийг уг албаны эх сурвалж хэлсэн байна. Швейцарийн Давос хотноо Ерөнхий сайд Сетта Тависин болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Матиас Корман нарын уулзалтаар тус байгууллагын гишүүнчлэлийн асуудал уулзалтын гол сэдэв байх юм. Уг захидлыг гардуулсны дараа тус байгууллагын зүгээс зөвшөөрөх үйл явц 5-7 жил үргэлжлэх юм. Одоогийн байдлаар зөвхөн Япон, БНСУ нь тус байгууллагын Азийн байнгын гишүүн улс юм.
ЭЗХАХБ нь эдийн засгийн хөгжил дэвшил, дэлхийн худалдаа, сайн засаглалыг дэмжих зорилгоор 1961 онд байгуулагдсан 38 гишүүн улстай олон улсын байгууллага юм. ЭЗХАХБ нь Тайландад өөрчлөлт шинэчлэлийг үргэлжлүүлэх, ЭЗХАХБ-ын ерөнхий стандартад нийцүүлэхэд нь туслах зорилгоор 2 дугаар шатны хөтөлбөрийн хүрээнд нягт холбоотой ажилладаг. Уг 2 дугаар үе шатны хөтөлбөр нь 1) сайн засаглал, 2) бизнесийн орчин ба өрсөлдөх чадвар, 3) нийгмийн оролцоо ба хүний хөгжил, 4) ногоон сэргэлт гэсэн үндсэн дөрвөн тулгуур чиглэлээр хэрэгжүүлж буй 20 төслөөс бүрдэж байна. Бүгд Найрамдах Индонез Улс өнгөрсөн жил тус байгууллагад элсэн орох эрмэлзлийн захидлаа гардуулсан юм. Одоогийн байдлаар АСЕАН-ны гишүүн улсаас Индонез, Тайланд хоёр ЭЗХАХБ-д элсэх нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн стандартыг хөгжүүлэх хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: Thai PBS World