ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА
Тайландын Хаант Улс худалдааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, орлогын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор чөлөөт худалдааны 11 хэлэлцээг явуулж байна.
Худалдааны яамны Худалдааны хэлэлцээний газрын мэдээлснээр эдгээр хэлэлцээрийн тав нь одоо байгаа түншлэлийн харилцааг сайжруулах, үлдсэн зургаа нь шинээр худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа тогтоох зорилготой ажээ.
Цаашид Тайландын Хаант Улс Европын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд ирэх онд Европын Холбоотой чөлөөт худалдааны яриа хэлэлцээг эхлүүлэхээр төлөвлөж байна. Тус Улс одоогоор Хятад, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Перу, Чили, Хонконг, АСЕАН-ны есөн түнш зэрэг 18 түнштэй 14 чөлөөт худалдааны хэлэлцээртэй юм.
Чөлөөт худалдааны хэлэлцээр, түүний ашиг тус, сорилт, үр нөлөөг сайтар судлахын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, Тайландын Хаант Улсын Засгийн газар ард иргэдэд давуу тал олгохын тулд сонирхогч талуудын дунд сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байна.
"Засгийн газар чөлөөт худалдааны хэлэлцээрийг экспортыг нэмэгдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байна" гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Чай Вачаронке Ням гарагт мэдэгдэв. Засгийн газрын стратегийн арга барил нь Тайландын Хаант Улсын эдийн засгийг бэхжүүлэх, орлого бүрдүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих зорилготой "эдийн засгийн идэвхтэй дипломат ажиллагаа"-тай нийцэж байгааг тэрээр нэмж хэлэв.
Эх сурвалж: Nation Thailand