images

БАНГКОК ХОТ ЖИЛД 6.6 ТЭРБУМ БААТЫН ОРЛОГО ОРУУЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-01-15

166

Бангкок нь 2023 онд гадаадын кино багийнхны хамгийн их зорчсон газар байсан бөгөөд тус хотод нийт 466 кино зураг авалт хийгдэж, Тайландын Хаант Улсын эдийн засагт 6.6 тэрбум баатын орлого оруулсан нь өмнөх оныхоос 2 тэрбум баатаар өссөн байна.

Аялал жуулчлалын газрын захирал Чатурон Факдиваничийн хэлснээр АНУ тэргүүлж, түүний араас Хонконг, Хятад, Герман, Өмнөд Солонгос зэрэг улс оржээ. Бангкок хот зураг авалтын хувьд алдартай болсон нь олон байршил, найрсаг, зочломтгой иргэд, үйлдвэрлэлийн өртөг, өрсөлдөх чадвар зэрэг хүчин зүйлээс шалтгаалж байна.

Тайландын Аялал жуулчлал, спортын яамны харьяа Аялал жуулчлалын газар нь Бангкок хотыг кино зураг авалтын газар болгон сурталчлах, гадаадын кино багийнхныг илүү ихээр татахаар ажиллаж байгаа юм. Тус газар нь гадаадын кино багийнханд татварын хөнгөлөлт, буцаан олголт зэрэг урамшуулал олгодог гэж Чатурон Факдиванич онцлов.

Хамгийн ихээр кино зураг авалтын хийгдсэн газрыг дараах байдлаар онцлов. Үүнд:

1. Бангкок, 282 кино зураг авалт — Ват Арун сүм, Хуа Лампон төмөр замын өртөө;

2. Чонбури, 77  — Чад Хай гудамж, Паттаяа, Ко Лан;

3. Самут Пракан, 60 — Эртний хот, Студио парк, Супанава хөлөг онгоцны өртөө;

4. Патум Тани, 52 — ACTS Студи, Бангкок их сургууль, Рангсит их сургууль;

5. Пхукет, 47 - Пхукет хотын хуучин хот дахь Диваажингийн наран шарлагын газар.

Эх сурвалж: Nation Thailand