БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ МУХАЙМИН ИСКАНДАР “... АРД ИРГЭДИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ, БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ҮНИЙГ БУУЛГАХ НЬ ТУС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ҮҮРЭГ” ГЭЖ МЭДЭГДЭВ
Бүгд Найрамдах Индонез Улсын дэд Ерөнхийлөгчийн сонгуульд “Үндэсний сэргэлт (The National Awakening Party)” намаас нэр дэвшигч Мухаймин Искандар энэ Даваа гарагт Индонезийн Лампунг мужийн Метро хотод хийсэн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр зарим иргэдийн асуултад хариулав. Тухайлбал, төрийн хайхрамжгүй байдал, ялангуяа тээврийн салбар дахь шударга бус байдлын улмаас орлогын эх үүсвэргүй болсон иргэдэд хандаж “... Иргэдийг орлогын эх үүсвэртэй болгох, бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулж, иргэдийг хуримтлалтай болгох нь Засгийн газрын үүрэг” гэж мэдэгдээд, хэрэв дэд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал аль болох олон ажлын байр шинээр бий болгох замаар энэхүү асуудлыг шийдвэрлэж, ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр, хөдөө, аж ахуй, тээврийн шинэчлэл хийж, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын орлогыг нэмэгдүүлэх боломжтойгоо илэрхийлэв. Тус улсын ерөнхий сонгууль буюу тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч болон Парламентын доод танхимын гишүүдийг сонгох сонгууль энэ оны 02 дугаар сарын 14-ний өдөр улс даяар зохион байгуулагдана.
Эх сурвалж: The Jakarta Post