ТАЙЛАНД УЛС ЦАХИМ БОЛОН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ЗОРИУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЭВ
Дэлхий дахинаа цахим контентын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэ үед Тайландын Хөрөнгө оруулалтын зөвлөл нь Тайландын Хаант Улсыг цахим болон бүтээлч үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөх зорилт тавин ажиллаж байна. Контент үйлдвэрлэлийн салбарын асар их нөөц бололцоог ойлгож, Хөрөнгө оруулалтын зөвлөлөөс өсөлтийг хурдасгах, урт хугацааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийг танилцуулсан байна. Хөрөнгө оруулалтын зөвлөлийн хөрөнгө оруулалтын зөвлөх Наруча Ручупхан хэлэхдээ "Цахим болон бүтээлч үйлдвэрлэлийн салбар нь Тайландын эдийнзасгийн чухал хөдөлгөгч хүч юм" гэв. Энэ хүрээнд хэрэгжүүлэх гол санаачилга нь:
- Дэд бүтцийг хөгжүүлэх;
- Дата төв, клауд үйлчилгээ, усан доорхи кабель, цахим парк, нэг дор ажиллах (co-working)ажлын орон зайд хөрөнгө оруулалт хийх,
- Инкубаци төв, үйлдвэрлэлийн байгууламж, үйлдвэрлэлийн лаборатори, мэдээллийн технологийн боловсон хүчнийг хөгжүүлэх хэд хэдэн төвийг байгуулах,
- Ухаалаг хотын санаачилгыг дэмжих.
- Програм хангамж болон програмын талбарын чадавхийг өргөжүүлэх;
- Цахим үйлчилгээний платформыг хөгжүүлэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас найман жил чөлөөлнө,
- Боловсон хүчнийг хөгжүүлэх, гэрчилгээ олгох зардалд урамшуулал олгох.
- Технологид суурилсан бүтээмж;
- Аж ахуйн нэгжүүдийг ERP, цахим төлбөрийн систем, хиймэл оюун ухаан, их өгөгдлийн аналитик зэрэг технологийг нэвтрүүлэхийг дэмжих.
- Авьяас чадварыг олж илрүүлэх;
- Тоон технологийн мэргэжилтнүүд болон гарааны бизнес эрхлэгчдийг татах Smart Visa хөтөлбөр,
- Ирээдүйтэй гарааны бизнес эрхлэгчдэд цалингийн татаас үзүүлэх.
- Тоглоомын дүрмийг өөрчлөх цахим тоглоом (gaming);
- Цахим тоглоомын салбарын орлогын 85 хувийг цахим контент үйлдвэрлэхэд ашиглах,
- Цахим тоглоом тоглох туршлагыг сайжруулахын тулд шинэ технологи ашиглах,
- Цахим тоглоом тоглохыг карьер хийх боломжит арга зам хэмээн хүлээн зөвшөөрч, эерэг хандлагыг бий болгох.
"Тайландын цахим контентын салбар нь анимэйшн, компьютер график, визуал график, дүр бүтээх, баяжуулсан бодит байдал, виртуал бодит байдалтай холбоотой салбараар дамжуулан хөгжих боломжтой юм" гэж тэрбээр тайлбарлаж хэлэв.
- Чадварлаг боловсон хүчин бэлтгэх;
- Зорилтот боловсон хүчнийг бэлтгэхэд боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах,
- Бизнес эрхлэгчдэд багийн ур чадвараа нэмэгдүүлэх, дахин чадваржуулахад нэмэлт урамшуулал олгох,
- Байгууллагын сургалтын хөтөлбөрүүдэд онцлон анхаарах.
- Тайландын бүх контент бүтээгчдэд хүрч ажиллах;
- Жижиг бизнес болон контент бүтээгч хувь хүмүүст үзүүлэх дэмжлэгийн хүртээмжийг тодорхой болгох,
- Шинэ бүтээгдэхүүн, уран бүтээлийг хөгжүүлэхэд санхүүгийн туслалцаа үзүүлэх зэрэг байх юм.
Эх сурвалж: The Nation Thailand