КОВИД-19-ИЙН ТОХИОЛДОЛ ӨДӨРТ 6000-Т ХҮРЭВ
Тайланд Улсад КОВИД-19-ийн тохиолдлын тоо сүүлийн хэдэн долоо хоногт нэмэгдэж байгаа бөгөөд энэ 1 дүгээр сарын 2-нд өдөр 6000 орчим тохиолдол бүртгэгдсэн нь 2023 оны 8 дугаар сараас хойш бүртгэгдсэн тохиолдолын хамгийн өндөр үзүүлэлт болов. Чулалонгкорны Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дэд профессор Тира Воратанаратын Фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн мэдээлэлд өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь өмнөх хувилбаруудаас илүү халдвартай BA.2.86.xBA.5 Omicron дэд хувилбарын тархалттай холбоотой гэсэн байна. Өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаа нь мөн уушгины хатгалгаатай хүмүүсийн тоог нэмэгдүүлж, КОВИД-19-ийн улмаас уушгины хатгалгаа туссан хүмүүсийн тоо сүүлийн дөрвөн сарын хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
Долоо хоног тутмын Ковид-19 тохиолдлын тайланг доор харуулахад (2023 оны 12 дугаар сарын 24-30-ны өдөр):
- Эмнэлэгт хэвтсэн өвчтөний тоо: 594 тохиолдол, өмнөх долоо хоногтой харьцуулахад 7 хувиар өссөн байна. Амиа алдсан тохиолдлын тоо: 3 тохиолдол.
- Уушгины хатгалгаа туссан тохиолдлын тоо 120-д хүрч, сүүлийн 3 долоо хоногийн үзүүлэлтээсдавж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.2 хувиар өссөн нь 9 дүгээр сарын эхэн үеэс хойшиххамгийн өндөр үзүүлэлт болов.
- Амьсгалын аппаратын тусламж шаардлагатай өвчтөний тоо: 74 тохиолдол. Өмнөх долоо хоногоос 13.8 хувиар өссөн нь сүүлийн 4 сарын хамгийн дээд түвшинд хүрсэн байна. Амьсгалын аппаратын тусламж шаардлагатай өвчтөний тоо 4 долоо хоног дараалан тасралтгүйнэмэгдсээр байна.
Өдөрт бүртгэгдсэн шинэ халдварын тоо: 4,243-оос 5,893 тохиолдлын хооронд байна. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас ард иргэддээ хандаж нэмэлт вакцины тун хийлгэх, вирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, олон нийтийн газраас зайлсхийхийг уриалсан байна.Тайланд Улсад КОВИД-19-ийн тохиолдол нэмэгдэж байгаа нь санаа зовоосон асуудал болж байгаа бөгөөд салбарын яам нөхцөл байдлыг анхааралтай хянаж, шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээ авах юм байна.
Эх сурвалж: The Nation Thailand