images

ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ШИНЭ БҮСЭД 200,000 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО

МЭДЭЭ

2024-01-03

157

Тайландын Засгийн газар Дорнын эдийн засгийн коридор (Eastern Economic Corridor)-ын хүрээнд  Бизнес төв, Ухаалаг хотыг бий болгосноор 1.2 их наяд бат хүрэх 200 мянга орчим ажлын байр бий болгохоор төлөвлөж байна.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Чай Вачаронке энэ Мягмар гарагт Дорнын эдийн засгийн коридорын асуудлаарх бодлогын хорооноос Чонбури хотын Банг Ламунг дүүрэгт байгуулах Дорнын эдийн засгийн коридорын Бизнесийн төв болон Ухаалаг хот төслийг баталсны дараа энэ тухай мэдэгдэв. Энэхүү эдийн засгийг дэмжих онцгой бүсийг 2027 он гэхэд бизнес, санхүүгийн төв болгон хөгжүүлж, 2037 он гэхэд дэлхийн амьдрахад тохиромжтой 10 ухаалаг хотын нэг болох юм. Нийт 14,619 рай (2,339.04 га) хэмжээтэй газрын 5,795 рай (927.2 га) талбайд эдийн засгийг дэмжих онцгой бүсийг байгуулах эхний үе шатанд зориулж 534.98 тэрбум батын төсөвт өртөгтэйгөөр бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Төслийн нийт газар нутгийн хэмжээ 14,619 рай (2,339.04 га) юм.

Энэхүү бүтээн байгуулалт нь цэвэр эрчим хүч, цахим шийдэл, 5G, ложистик, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ болон эрүүл мэндийн цогц үйлчилгээ зэрэг зорилтот салбарт хөрөнгө оруулалт татах зорилготой юм. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Энэхүү бүтээн байгуулалт нь байгаль, хүн, инноваци, технологийг хослуулсан бизнесийн экосистемийг бий болгох үзэл баримтлалтай нийцэж байгаа" гэв.  Бизнес төв болон ухаалаг хот нь 350 мянга гаруй хүнийг дэмжих, 150-300 зорилтот гарааны бизнес эрхлэгчдийг татах боломжтой байхаар төлөвлөсөн байна. Энэхүү бүтээн байгуулалт нь Тайландын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 жилийн дотор 2 их наяд бат хүртэл өсгөх болно гэж үзэж байгаа аж.

"Ерөнхий сайд Сетта Тависин орчин үеийн эдийн засгийн загвар хотыг бий болгохын тулд Дорнын эдийн засгийн коридорын Бизнесийн төв болон амьдрахад тохиромжтой ухаалаг хотыг хөгжүүлэхийг дэмжиж байгаа" гэдгийг тэрбээр хэлэв. Тэрбээр мөн “Энэхүү бүтээн байгуулалт нь Тайланд Улсад үйлдвэрлэлийн төвөө шилжүүлэх хөрөнгө оруулагчдыг татах, Тайландын ард түмний амьдралын чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэж үзэж байна” гэв.

Эх сурвалж: The Nation Thailand