images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС НЬ 2027 ОН ГЭХЭД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ БҮС НУТГИЙН ТӨВ БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

МЭДЭЭ

2023-12-20

181

Тайланд Улс клауд дата төвд гадаадын технологийн компанийн хөрөнгө оруулалтыг татаж, 2027 он гэхэд Зүүн Өмнөд Азийн хиймэл оюун ухааны (AI) төв болох хүсэлтэй байгааг Цахим эдийн засаг, нийгмийн сайд Прасерт Жантанаруангтонг мэдэгдэв. Тэрбээр төрийн үйлчилгээг ашиглахдаа цахим үнэмлэхний нэгдсэн үйлчилгээг олон нийтэд сурталчлах, хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшсэн шинэ боловсон хүчнийг бий болгоход чиглэгдсэн тус яамны "нэгт клауд" бодлогыг хэрэгжүүлснээр уг зорилгод хүрэх болно гэв. Тайланд Улс нь 2024 онд хиймэл оюун ухааны үндэсний стратегийн замын зураглалын хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг замын зураглал нь 2022-2027 он хүртэлх хугацааг хамарч байгаа бөгөөд 2027 он гэхэд бизнес болон нийгэмд үзүүлэх нөлөөллийн улмаас 48 тэрбум баатын орлогын эх үүсвэр болох зорилготой юм.

Тайландын Цахим эдийн засаг, нийгмийн сайд Прасерт энэ Даваа гарагт болсон “Huawei Cloud AI Summit Thailand 2023”-д үндсэн илтгэгчээр оролцох үеэрээ тус улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжилд хүртээмжтэй тэгш байдлыг хангах үүднээс инновацийг нэвтрүүлэх ажлын хүрээнд ирэх дөрвөн жилийн дотор тус улс нь АСЕАН-ны хиймэл оюун ухааны төв болох зорилт тавин ажиллаж байна гэв.

Эх сурвалж: Bangkok Post