images

ХУДАЛДААНЫ ЯАМ ЖДҮ-ИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМЫН ЗУРАГЛАЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2023-12-18

177

Тайландын Хаант Улсын Худалдааны яам жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийг хөгжүүлэх замын зураглалыг боловсруулахад хувийн хэвшил, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахыг эрмэлзэж, ЖДҮ-ийн ДНБ-д эзлэх хувийг ирэх онд 6.6 их наяд баат болгон, энэ оныхоос 300 тэрбум батаар нэмэгдүүлэх зорилготой байна.

Худалдааны дэд сайд Напинторн Срисанпангийн хэлснээр, ЖДҮ-ийг дэмжих үүрэг бүхий дэд хороо саяхан ДНБ-ний эзлэх хувийг энэ онд 6.3 их наяд баат буюу ДНБ-ний 35.2%-аас 6.6 их наяд баат, харин 2024 онд ДНБ-ний 36%-д хүргэх замын зураглалыг боловсруулахаар тохиролцсон байна.

Тус дэд хороо нь 2027 он гэхэд ДНБ-ийг 500 тэрбум баатаар нэмэгдүүлж, ДНБ-ний 40%-д хүргэхэрмэлзэлтэй ажээ. Уг төлөвлөгөөнд ЖДҮ-ийг орлоготой болгох есөн стратегийг тусгасан байна. Эхнийх нь Бизнес хөгжлийн газар, ЖДҮ-ийг дэмжих алба, Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацийн яам гэсэн төрийн гурван нэгжийн хамтын ажиллагааны хүрээнд ЖДҮ-ийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг явуулна. Хоёрдахь стратеги нь франчайзингаар дамжуулан ажлын байр бий болгох юм.

Өөр нэг чиглэл нь Тайландад ажиллаж буй 2.5 сая гаруй гадаад ажилчдад олон нийтийн бүтээгдэхүүн, ЖДҮ, нэг тамбон (аймаг) нэг бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх замаар дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилготой. Дөрөв дэх стратеги нь Тайланд болон гадаададтайландын бүтээгдэхүүний хүлээн зөвшөөрүүлэх ажлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоо байгаа 193 бүртгэлтэй байгаа бүтээгдэхүүнд нэмж 20 бүтээгдэхүүн оруулах зорилготой юм.

Тав дахь нь газар тариалан, цэцэрлэгжүүлэлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зохицуулалт, долоо дахь стратеги нь жижиг бизнес эрхлэгчдэд зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, найм дахь нь цахим худалдааны стандартыг бий болгох, бизнесийн найдвартай байдлыг хангах, харин сүүлийн стратеги нь ЖДҮ-ийн дийлэнх хувийг эзэлдэг үнэт эдлэлийн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд Тайландын Хаант Улсыгдэлхийн үнэт чулууны төв болгох зорилготой ажээ.

Эх сурвалж: Bangkok Post