images

НҮБ: МЬЯНМАР УЛС АФГАНИСТАНЫГ АРДАА ОРХИЖ, ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ОПИУМ ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВ

МЭДЭЭ

2023-12-12

199

Талибаны засгийн газраас опиумын худалдаанд хатуу арга хэмжээ авсны үр дүнд  Мьянмар Улс нь Афганистаныг гүйцэж 2023 онд дэлхийн хамгийн том опиум үйлдвэрлэгч улс болсон гэдгийг НҮБ-аас энэ Мягмар гарагт гаргасан тайланд дурджээ. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн алба(UNODC) гаргасан хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, Мьянмар Улс нь энэ онд героин үйлдвэрлэхэд шаардлагатай 1080 орчим тонн опиум үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны 4 дүгээр сард Талибууд намуу цэцэг тариалахыг хориглосны дараа Афганистаны опиумын үйлдвэрлэл ойролцоогоор 95 хувиар буурч, 330 тонн болсон байна. Мьянмар, Лаос, Тайландын хил орчмын “Алтан гурвалжин” хэмээх бүс нутаг нь мансууруулах бодис, ялангуяа метамфетамины хууль бус үйлдвэрлэл, наймааны гол эх үүсвэр байсаар ирсэн. Мьянмарын “опиумын эдийн засгийн” нийт хэмжээ 1 тэрбумаас 2,4 тэрбум ам.долларт хүрч өссөн нь тус улсын 2022 оны ДНБ-ий 1,7-оос 4,1 хувьтай тэнцэж байгаа гэж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн албамэдэгдэв. Өнгөрсөн онд Мьянмар Улс 790 орчим тонн опиум үйлдвэрлэсэн гэсэн тооцоо гарчээ.

Эх сурвалж: Thai PBS World