КАННАБИСЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЦООРХОЙГ АРИЛГАНА
Нийтийн эрүүл мэндийн яамнаас Каннабис-олсны тухай хуулийн төслийг боловсруулж дуусгасан бөгөөд каннабисыг мансууруулах бодисын ангилалд оруулахгүй гэж Нийтийн эрүүл мэндийн сайд Чолнан Срикаев мэдэгдсэн. Хуулийн төсөл нь 70 орчим зүйлтэй байх бөгөөд каннабисын хэрэглээтэй холбоотой олон нийтийн санаа зовниж буй асуудал болон зугаа цэнгээний зориулалтаар иргэдэдашиглах боломж олгож буй хуулийн цоорхойг арилгах зорилготой ажээ. Хуулийн үндсэн агуулга нь каннабисыг хяналттай ургамал гэж тодорхойлсон хэвээр байх бөгөөд 0.2 хувиас дээш тетрагидроканнабинол (THC) агуулсан аливаа бэлдмэлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтаасан хэвээр байх юм.
Нийтийн эрүүл мэндийн сайд Чолнан Срикаев "каннабисыг эмийн зориулалтаар ашиглахыг дэмжиж байна. Харин зугаа цэнгээний зориулалтаар ашиглахыг дэмжихгүй тул каннабис тарьж ургуулдаг иргэд, аж ахуйн нэгж шинэ хуулийн дагуу зайлшгүй зөвшөөрөл авах шаарлагатай болно" гэв.
Эх сурвалж: Bangkok Post