images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС, БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГИЙН БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА ЦАХИМ ТӨЛБӨР, ТООЦООНЫ СИСТЕМЭЭ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ

МЭДЭЭ

2023-12-01

177

Энэ  оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн оршин суугчид Тайландын Хаант Улсад байх хугацаандаа Тайландын “Prompt Pay” төлбөр, тооцооны системийг ашиглан өөрсдийн “HSBC”, “Hang Seng”, “Bank of China”, “Bank of Communications”, “Bank of East Asia”, “Citibank” болон “Fubon” банкны харилцах данснаасаа өдөрт 10.000 хонконг доллар буюу 1280 ам.доллар хүртэлх үнийн дүн бүхий худалдан авалтыг хийх боломжтой болов.

Хонконгийн Валютын төв газрын орлогч дарга Ховард Ли-гийн хэлснээр олон улсад цахим төлбөр, тооцооны системээ харилцан хүлээн зөвшөөрөх явдал шинэ чиг хандлага болж байгааг онцлоод, цаашид Малайз Улс, Сингапур Улстай цахим төлбөр, тооцооны системээ харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Энэ оны 09 дүгээр сарын байдлаар Хонконгийн “Faster Payment System”-ийг 13 орчим сая оршин суугч ашигласан бөгөөд нэг өдөрт 9.4 тэрбум хонконг доллар буюу 1.2 тэрбум ам.доллар бүхий 1.3 сая гүйлгээ тус “Faster Payment System”-ээр дамжин хийгддэг байна.

Эх сурвалж: Nation Thailand