images

"INNOVARICE THAI" БУЮУ ШИМ ТЭЖЭЭЛЭЭР БАЯЛАГ БУДААНЫ ДАРААГИЙН ҮЕИЙН ШИНЭЧЛЭЛТ

МЭДЭЭ

2023-11-29

181

Тайланд, Испанийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг Бангкок хотноо болж буй эрүүл, тогтвортой хүнсний үйлдвэрлэлийн Тайландспанийн форумын үеэр зарлав. Тайландын Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацийн сайдын Нарийн бичгийн дарга Сучада Тенсап, Испанийн Хаант Улсаас Тайланд Улсад суугаа Элчин сайд Фелипе де ла Морена Касадо нар Эрүүл, тогтвортой хүнсний бүтээгдэхүүн ба үйл ажиллагааны Испани-Тайландын инноваци, технологийн яриа хэлэлцээний платформ: Функциональ буюу тэжээллэг чанараас илүү эрүүл мэндэд тустай хоол хүнс ба хөдөө аж ахуйн хүнсний хог хаягдлын үнэ тогтоох” сэдэвт эдийн засаг, хөдөө аж ахуйн хүнсний салбарын хамтын ажиллагаанд чиглэсэн инноваци, технологийн хөгжлийн хамтын ажиллагааны нээлтийн ёслолын ажиллагааг хамтран даргалав. Тайландын тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллага, аж үйлдвэрлэлийн салбарын компани, инновацийн гарааны бизнес эрхлэгчид зэрэг 100 гаруй судлаач, бизнес эрхлэгчид, засгийн газрын төлөөлөгчид оролцож буй энэхүү чуулга уулзалт нь Тайланд, Испанийн хооронд судалгаа, инновацийн чиглэлээр хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэх, технологитой холбоотой мэдээлэл солилцох, судлаачид, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих,чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Тус арга хэмжээний зорилго нь Тайланд, Испанийн судалгаа, инновацийн хөгжлийн чиглэлээрх хамтын ажиллагааг дэмжих, бэхжүүлэх, эрүүл, тогтвортой хүнсний бүтээгдэхүүн, хүрээлэн буй орчныг бүрдүүлэх, нэн ялангуяа функциональ хүнс, хөдөө аж ахуйн хүнсний хог хаягдлын үнэлгээнд онцгойанхаарал хандуулж, хоёр улсын хүч, хамтын ажиллагааг ашиглах явдал юм гэдгийг Сучада Тенсап хэлсэн байна. Элчин сайд Фелипе де ла Моренагийн хэлэхдээ, Испани, Тайландын хоёр талын харилцаанд судалгаа, инновацийн салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд бүх түвшинд болон судалгаа, шинжилгээний чиглэлээрх хамтын ажиллагаа тогтвортой нэмэгдэж байна гэв.

Цагаан будааны салбар дахь энэхүү түүхэн хамтын ажиллагаа нь эхний ээлжинд Тайландын-Индика, Испанийн-Японы элит будааны сортуудыг генийн сайжруулалт хийж, үржил шим, тариалалт, хүнсний шинжлэх ухаан, тариалалтын нарийн үржүүлгийн үр дүнд гликемийн агууламж багатай, био баяжуулалт хийсэн, Innovative Thailandтөслийг боловсруулахад чиглэж байна. Касесарт их сургуулийн Цагаан будааны шинжлэх ухааны төвийн захирал асан, доктор, профессор Апичарт Ванавичит нь амилозын өндөр агууламжтай, өндөр ургацтай, өвчинд тэсвэртэй будааг анхны нил ягаан өнгийн Индика төрлийн будаатай хослуулан хөгжүүлэх зорилготой судалгааны ажлыг удирдан явуулж байна.

Эх сурвалж: The Nation Thailand