images

ТЕСЛАТАЙ 5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

МЭДЭЭ

2023-11-27

166

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сетта Тависин АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Теслатай 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын томоохон гэрээ байгуулахаар ажиллаж байна. Ерөнхий сайд Сетта Тависин "Nation Inside"-т өгсөн тусгай ярилцлагадаа сүүлийн гурван сарын хугацаанд Тайландад хөрөнгө оруулалт хийх дэлхийн томоохон компаниудыг татах хүчин чармайлт идэвхтэй үргэлжилж байгааг онцлов. Тэрээр АНУ-ын цахилгаан тээврийн хэрэгслийн томоохон компани болох Тесла Тайландад 5 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр бэлтгэж байгааг мэдэгдэв. Теслагийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хянадаг хоёр дахь шатны удирдлагын төлөөлөгчид үйлдвэрийн байршлыг шалгахаар Тайландад хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр Тайландын соёл, уламжлалыг сурталчилна гэв.

Дэлхий нийтийг хамарсан хурцадмал ийм үед Тайландад хөрөнгө оруулахад бэлэн байгаа гадаадын аж ахуйн нэгж бидний анхаарлыг татаж байна. Ерөнхий сайд Сетта Тависин аливаа зөрчилдөөний нэг хэсэг биш харин төвийг сахисан байр суурийг илэрхийлж байгааг мэдэгдсэн. Тайландын Хаант Улс олон улсын тавцанд томоохон тоглогч биш ч өөрсдийн онцлогоороо бахархдаг. Бид өөрсдийн давуу талаа ойлгож, өөрсдийн боломжоос хэтрүүлэн өрсөлдөхийг зорьдоггүй. Энэ арга нь яриа хэлэлцээг илүү найрсаг, үр дүнтэй болгодог” гэж ярилцлагадаа онцлов.

Эх сурвалж: Nation Thailand