images

ЕРӨНХИЙ САЙД СРЕТТА ТАВИСИН ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫГ ОЛОН УЛСАД СУРТАЛЧИЛАХ ЗОРИЛГООР “TIKTOK”, “BOOKING.COM” ЗЭРЭГ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААС ДЭМЖЛЭГ ХҮСЭВ

МЭДЭЭ

2023-11-17

200

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сретта Тависин Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотноо болж буй Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын 2023 оны чуулга уулзалтад оролцох үеэрээ “TikTok”, “Booking.com” зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийж, тус улсыг олон улсад сурталчилах боломжийн талаар санал солилцов. Тайландын Хаант Улс нь “TikTok” хэрэглэгчдийн тоогоороо дээгүүрт бичигддэг бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсад 43 орчим сая иргэн “TikTok” олон нийтийн цахим сүлжээ ашигладаг байна. Ерөнхий сайд Сретта Тависин “TikTok” олон нийтийн цахим сүлжээний удирдлагатай хийсэн уулзалтаар тус цахим сүлжээг Тайландын Хаант Улсад үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлээд, тус цахим сүлжээгээр дамжуулан Тайландын хөдөө, орон нутгийн бизнес эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн (OTOPOne Product One Tambon movement)-ийг сурталчлах боломжийн талаар санал солилцсон байна. Түүнчлэн Тайландын Хаант Улсад “TikTok”-ийн сургалтын төвийг байгуулах санал дэвшүүлсэн бол “Booking.com” байгууллагын удирдлагатай хийсэн уулзалтаар тус байгууллагаар дамжуулан тус улсын аялал жуулчлалыг дэмжих, жуулчдыг татах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Эх сурвалж: The Nation Thailand