images

ТАЙЛАНДЫН ЕРӨНХИЙ САЙД АНУ-Д ХИЙХ АЙЛЧЛАЛЫНХАА ҮЕЭР ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ЗОРИНО

МЭДЭЭ

2023-11-15

178

Тайландын Ерөнхий сайд энэ Даваа гарагт АНУ-ын хувийн хэвшлийн тэргүүлэх компаниудын удирдлагатай уулзах үеэрээ Тайланд улс нь үйлдвэрлэл явуулах төв болох, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх хүсэлтэй байгааг онцлон тэмдэглэсэн байна. Ерөнхий сайд Сетта Тависин АПЕК-ийн гишүүн орны Гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор энэ 11 дүгээр сарын 12-ны өдөр Сан Франциско хотноо хүрэлцэн ирсэнээсээ хойш хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хувийн хэвшлийн салбарын удирдлагатай цуврал уулзалт хийжээ.Ерөнхий сайд болон түүний төлөөлөгчдийн хийсэн эхний уулзалтын нэг нь Калифорни мужийн Фремонт дахь Теслагийн үйлдвэрт зочилсон явдал байв. Цахилгаан машин, эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч Тесла компанийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Тайландад бүртгэсэн бөгөөд одоогоор тус компани нь Азийн бүс нутагт хөрөнгө оруулах боломжийг судалж байгаа ажээ.Ерөнхий сайд Сетта Тесла компанийн удирдлагатай уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ирээдүйд Тайланд улсыг цахилгаан тээврийн хэрэгсэлийн (EVs) үйлдвэрлэлийн төв болгох байр суурийг бэхжүүлэх зорилгоор харилцан бүтээлч байдал, ирээдүйн үр өгөөж, ялангуяа цахилгаан автомашин, цэвэр эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар ярилцсан байна. Мөн тэрбээр Тесла компани нь Тайландад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: The Nation Thailand