images

“INSTAGRAM” ОЛОН НИЙТИЙН ЦАХИМ СҮЛЖЭЭ НЬ БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛИЙН НЭГ БОЛОВ

МЭДЭЭ

2023-11-10

196

Instagram олон нийтийн цахим сүлжээ нь идэвхтэй хэрэглэгчдээрээ дамжуулан цахим орчинд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрсдийн хүрээллийг бий болгох, бизнес болон контент бүтээгчдийн тоог нэмэгдүүлэх гол хүчин зүйлийн нэг болсныг “Meta Business Group”-ийн Зүүн Өмнөд Ази, дунд зах зээл (Middle Market)-ийн асуудал хариуцсан захирал Чавадий Вонгпхяат тэмдэглэв. Тэрбээр өнгөрсөн Пүрэв гарагт болсон “Instagram Day Thailand” арга хэмжээний үеэр цахим орчин нь бидний өдөр тутмын амьдралд ашиглагдаж байгаа ба үүний үр дүнд томоохон нэр хүндтэй аж ахуйн нэгж, байгууллага өөрсдийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, тэдэнтэй холбогдох шинэ арга замыг эрэлхийлж байгааг онцлов. Тэрбээр өнөөгийн худалдаа нь зөвхөн борлуулалтын гүйлгээ, цахим дэлгүүрээс илүүтэйгээр хэрэглэгчдэд өөрсдийн сонирхож буй бараа, бүтээгдэхүүнийг цахим орчинд илүү бүтээлчээр таньж мэдэх боломж дээр тулгуурлаж байгааг тэмдэглэв. “Meta Business Group”-гийн судалгаагаар шинэ, залуу үеийнхэн “Instagram олон нийтийн цахим сүлжээний “Direct message, “Close Friends” зэрэг хувийн орон зайд чиглэсэн зүйлд илүү дуртай байдаг бөгөөд дотны найз нарын дунд 1 секундэд 700 гаруй түүх (story)-ийг хуваалцдаг байна. Өнөөдрийн байдлаар цахим сүлжээ хэрэглэгчид өдөрт 200 тэрбум орчим “Reels” буюу богино хэмжээний бичлэг “Facebook” болон “Instagram” олон нийтийн цахим сүлжээнд үздэг бөгөөд энэ нь олон нийтийн цахим сүлжээний хэрэглээг 40 хувиар нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: Nation Thailand