images

ТАЙЛАНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛ (BOI) ТАЙЛАНДЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ САЛБАРТ САУДЫН АРАБЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ОРУУЛАХ ГЭЖ БАЙНА

МЭДЭЭ

2023-11-08

186

Тайланд улс нь саяхан Саудын Арабтай эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ хийсэн байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Саудын Арабын идэвхтэй хөрөнгө оруулж буй салбар болох цахилгаан автомашины (EV) үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүчин чармайлт багтаж байгааг Тайландын Хөрөнгө оруулалтын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд  Үндэсний цахилгаан тээврийн хэрэгслийн удирдах зөвлөл (EV Board)-ийн гишүүн Нарит Тердстеерасукди онцлон хэлсэн байна. Тэрбээр Тайландад цахилгаан тээврийн хэрэгслийг сурталчлах хүчин чармайлт нь хэрэглэгчид болон олон улсын үйлдвэрлэгчдээс эерэг сэтгэгдэл авсан гэдгийг тэмдэглэсэн байна. 2022-2023 онд Тайландын EV 3.0-ийг дэмжих арга хэмжээ нь цахилгаан автомашин, цахилгаан пикап, цахилгаан мотоцикль зэрэг 15 компанийн 13 брэндийн анхаарлыг татаж чадсан байна. 2024 он гэхэд хамгийн багадаа зургаан компани Тайландад цахилгаан автомашин үйлдвэрлэж, импортыг орлох төлөвтэй байна.

Тайландад энэ оны эхний есөн сарын байдлаар 50,340 цахилгаан автомашин шинээр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7.6 дахин өссөн байна. 2017 оноос хойш Тайландын цахилгаан автомашины салбарт оруулсан нийт хөрөнгө оруулалт 61.42 тэрбум бат болжээ. Тайландын Аж үйлдвэрийн холбоо (FTI)-ноос мэдээлснээр энэ 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 99,736 батерейгаар ажилладаг цахилгаан тээврийн хэрэгсэл (BEVs) бүртгэлтэй байгаа нь 2022 оноос хойш 305.93 хувиар өссөн байна.

Эх сурвалж: The Nation Thailand