ТАЙЛАНДЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ӨСГӨХИЙН ТУЛД ЗАСГИЙН ГАЗРААС "ЗӨӨЛӨН ХҮЧ"-НИЙ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
Тайландын бүтээлч контентын агентлагийг байгуулж, ирэх 4 жилд ойролцоогоор 4 их наяд тай баттай тэнцэх хэмжээний орлого олох зорилгоор “зөөлөн хүч”-ний бодлого хэрэгжүүлэх төлөвлөгөөг засгийн газраас зарлав.
Тайландын Засгийн газар Чулалонгкорны Их сургуулийн Сасин Бизнесийн удирдлагын дээд сургууль болон Соёлын яамтай хамтран 20 сая хүнийг сургаж, 11 бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, тус улсын зөөлөн хүчний бодлогыг дэлхий даяар сурталчлах зорилт тавьж ажиллах гэж байна.
Уг бодлого нь 3 үе шаттай хэрэгжих бөгөөд эхний үе шат нь 100 хоног үргэлжлэх бөгөөд үүнд бүртгэлийн газар байгуулах, холбогдох яамдын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, Өвлийн баярыг зохион байгуулахад чиглэнэ. Ирэх оны 4 дүгээр сар хүртэл үргэлжлэх хоёр дахь үе шатанд "Нэг гэр бүл, нэг зөөлөн хүч" (OFOS) санаачилга, мөн Тайландын бүтээлч контентын агентлаг (THACCA)-ийг байгуулах юм байна. Энэ үеэр Усны баяр, Зөөлөн хүчний форум зэрэг арга хэмжээг зохион байгуулна. 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх гурав дахь шатанд 1 сая хүнийг сургах зорилт тавьж байна. Мөн энэ хугацаанд кино, хөгжмийн наадам зохион байгуулах, олон улсын арга хэмжээнд зөөлөн хүчний бодлогыг дэмжих THACCA-г байгуулах саналыг парламентад өргөн мэдүүлэх юм. Энэхүү цогц арга хэмжээ нь Тайландын зөөлөн хүчний бодлогыг нэмэгдүүлэх, олон улсын хэмжээнд тус улсын эдийн засаг, соёлын нөлөөллийн ач холбогдлыг сурталчлахад түлхэц үзүүлэх зорилготой ажээ.
Эх сурвалж: The Nation Thailand