images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ТУС УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ТОМИЛОХОД ДАХИН 10 ХОНОГ ШААРДЛАГАТАЙ ГЭВ

МЭДЭЭ

2023-11-03

175

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сретта Тависин тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргыг томилоход дахин 10 хоног шаардлагатайг мэдэгдсэнээр олон нийтийн дунд үүсээд буй хэн тус улсын аюулгүй байдлыг хангах төрийн дээд байгууллага Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг удирдах бол гэсэн таамаглалыг уртасгав. Тайландын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Супож Маланиём өнгөрсөн 09 дүгээр сарын 30-ны өдөр тэтгэвэртээ гарснаар өнөөдрийг хүртэл тус албан тушаал эзэнгүй байгаа бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын албан үүргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Чатчай Бангчуад түр орлон гүйцэтгэж байна. Ерөнхий сайд Сретта Тависин Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоноос хойш анх удаагаа буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг даргалсан ба энэ үеэрээ зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох хугацаа зарим эрх зүйн асуудлаас шалтгаалан түр хойшлогдсон гэдгийг мэдэгдэв. Тэрбээр Тайландын Цагдаагийн газрын дэд дарга, Цагдаагийн генерал Рое Ингкапайройт-ыг тус зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад томилох эсэх сэтгүүлчийн асуултад тодорхой тайлбар өгөхөөс татгалзаж, зөвлөлийн шинэ даргыг томилох явц удааширсан нь зөвлөлийн үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулахгүй гэдгийг мэдэгдэв.

Эх сурвалж: Bangkok Post