ДЭЛХИЙН ДАХИНД ХЯМРАЛ НҮҮРЛЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙГААГ ТАЙЛАНДЫН БАНКНААС ОНЦЛОВ
Израил-ХАМАС-ын хэзээ дуусах нь үл мэдэгдэх зэвсэгт мөргөлдөөн, Хятадын эдийн засгийн удаашрал зэргээс шалтгаалан тогтвортой байдлыг хадгалах үүднээс бусад улстай хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байгаа талаар Тайландын төв банкны Ерөнхийлөгч Сетапут Сутивартнаруепут мэдэгдсэн юм.
“Инфляцийг тодорхой хязгаарт барихыг чухалчилдаг Олон улсын валютын сан зэрэг олон улсын санхүүгийн байгууллага ийм арга барилыг санал болгож байгааг тэрээр тэмдэглэв. Үүний зэрэгцээ эдийн засгийн тогтворгүй байдалд бэлтгэхийн тулд зарлагыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулах нь чухал. Газын зурваст үүсээд буй нөхцөл байдлын улмаас нефтийн үнэд нөлөөлөх магадлалтай” гэж Сетапут Сутивартнаруепут хэлэв.
Мөнгөний бодлого, тэр дундаа зээлийн хүүг тогтвортой байлгах, зах зээлд тодорхойгүй байдал үүсгэхгүй байхаас урьдчилан сэргийлэх шаардлагатайг Тайландын Банкны Ерөнхийлөгч Сетапут Сутивартнаруепут мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Nation Thailand