images

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ТЭНГИСИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 12 ШИРХЭГ ЭРГҮҮЛИЙН ЗАВЬ ХАНДИВЛАВ

МЭДЭЭ

2023-10-27

165

Америкийн Нэгдсэн Улс Тайландын Хаант Улсын Тэнгисийн Цагдаагийн хэлтэст хандивлаж буй 12 ширхэг эргүүлийн завийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ Тайландын Нунг Хай мужийн Муанг дүүрэг дэх Тэнгисийн Цагдаагийн 11 дүгээр хэлтэст болов. Ёслолын арга хэмжээнд тус улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд Роберт Ф.Годек, Нунг Хай мужийн Засаг дарга Рачан Сүүнхуа, Тагнуулын төв товчооны дэд дарга, Цагдаагийн хошууч генерал Виват Чайсангха, Тэнгисийн Цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч генерал Приттипонг Нучанарт нар оролцсон бөгөөд Элчин сайд Роберт Ф.Годек эдгээр завийг тус Элчин сайдын яам, Тайландын Цагдаагийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын мансууруулах бодис, хууль сахиулах (International Narcotics and Law Enforcement) байгууллагаас хандивлаж байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр Тайландын хилийн Меконг мөрний дагуу мансууруулах бодис, хууль бус наймаа, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд эдгээр эргүүлийн завь зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эргүүлийн завины нийт өртөг нь 75.4 сая тай баат буюу 2.15 сая ам.доллар аж.  

Эх сурвалж: Bangkok Post