ЕРӨНХИЙ САЙД СЕТТА ТАЙЧУУДЫН АМЬЖИРГААНЫ ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗАСГИЙН ГАЗАР АЖИЛЛАХ БОЛНО ГЭДГИЙГ АМЛАВ
Тайландын Ерөнхий сайд Сетта Тависин Тайландын бүх иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын төлөө Засгийн газар ажиллаж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Засгийн газраас богино, дунд, урт хугацааны бодлогоо тодорхойлсныг тэрбээр дурдаад сайн дурын хөдөлмөр тус улсын гол хүч байхад түүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт орох ёстойг хэлэв. Тус улсын засгийн газар олон улсын бизнесийн харилцааг холбох зуучлагч нь байхыг зорьж байгаа аж. Эдгээр нь энэ 10 дугаар сарын 24-нд Бангкок хотноо "The Nation Group"-ээс зохион байгуулсан "Тайландын ирээдүй 2024" оройн зоогны арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Сеттагийн хөндсөн олон асуудлын нэг байв. Тэрбээр мөн Израил, Хамас хоорондын мөргөлдөөн чухал гэдгийг онцолсон хэдий ч Засгийн газраас Тайландын нийгэм дэх олон талт тэгш бус байдлыг арилгах тодорхой бодлого хэрэгжүүлж, Тайландын эдийн засгийг эрчимжүүлж, ард иргэддээ түргэн шуурхай бөгөөд үр дүнтэй санаа тавьж, анхарал халамж тавихад шаргуу ажиллах ёстойг онцолжээ.
Түүнээс гадна, тэрбээр энэ 10 дугаар сарын 24-ны өдөр өгсөн ярилцлагадаа тай ажилчдыг Израил Улсаас буцаан авчрахаар хүч чармайлт гаргаж байгааг мэдэгдсэн байна. Тус улсын Гадаад хэргийн яам өдөрт 800-1000 тай ажилчдыг буцаан авчрахаар шаргуу ажилласан хэдий ч Израилийн ажил олгогчид цалингаа нэмэгдүүлж, цалингийн төлбөрийг 11 дүгээр сарын 10 хүртэл хойшлуулах санал тавихад зарим ажилчид буцаж ирэх бодлоо өөрчилсөн байна. Энэ нь нөхцөл байдал улам дордвол ажилчдыг бэртэх, тэр хүртэл үхэлд хүргэх эрсдэлтэйг хэлсэн байна.
Эх сурвалж: The Nation Thailand