ПРАБОВО СУБИАНТО ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОКО ВИДОДОГИЙН ХҮҮГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХАМТРАН НЭР ДЭВШИГЧЭЭР ЗАРЛАВ
Индонезийн 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Гериндра намаас нэр дэвшиж буй Прабово Субианто Ням гарагт Ерөнхийлөгч Жоко Видодогийн том хүү Гибран Ракабуминг Ракаг сонгуульд хамтран нэр дэвшигчээр зарлав.
Прабово Субианто "Индонезийн Урагшаа тэмүүлэх эвсэл” зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхийлөгчийн сонгуульд Прабово Субианто, дэд ерөнхийлөгчийн сонгуульд Гибран Ракабуминг Ракаг нэр дэвшүүлэхээр санал нэгдэв” гэж мэдэгдэв. Тэрээр энэхүү шийдвэрийг эвслийн зүгээс санал нэгтэйгээр дэмжсэн гэв.
Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид хамтран нэр дэвшигчдийн бүртгэл 2023 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 25-ны хооронд явагдах юм. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийг Төлөөлөгчдийн танхимын 575 гишүүний 115-аас доошгүй, эсхүл нь буюу 2019 оны ээлжит сонгуулиар 34,992,703-аас доошгүй санал авсан улс төрийн нам, эвслийн дэмжлэгийг авах шаардлагатай ажээ.
Эх сурвалж: Antara News