ЕРӨНХИЙ САЙД СЕТТА ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПУТИНТЭЙ БЭЭЖИНД УУЛЗАВ
ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин БНХАУ-ын "Бүс ба Зам” санаачилга (BRI)-ын уулзалтын хүрээнд Тайландын Ерөнхий сайд Сетта Тависинтэй энэ Мягмар гарагт Бээжин хотноо уулзав. Ерөнхий сайд Сетта Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Тайланд, ОХУ-ын харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа дахин нотлох чухал боломж гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. ОХУ нь Тайландын тууштай анд байсаар ирсэн бөгөөд 2022 онд хоёр улсдипломат харилцаа тогтоосны 125 жилийн ойгoo тэмдэглэсэн. Хоёр тал харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, гүнзгийрүүлж, улам бүр ойртуулахын тулд хамтран ажиллах ёстой гэж үзэж байgaagaa илэрхийлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Тайланд, ОХУ хоорондын олон жилийн, ойр дотно харилцааг өндрөөр үнэлдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр мөн хоёр талын соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ. Тайланд, ОХУ хоорондын соёлын солилцоо, аялал жуулчлалын жил 2024 онд тохиох бөгөөд Тайландад ОХУ-ын сая гаруй жуулчин зочлохоор ирдэг болно. Уулзалтын үеэр хоёр тал хамтын ажиллагааны чухал салбарын талаар ярилцав. Улс төрийн салбарт хоёр улсын аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнуудын хооронд мэдлэг, туршлагаа байнга солилцож байхыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Эдийн засгийн салбарын хувьд талууд хоёр улс хоорондын худалдааг хөнгөвчлөх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна. Тайландын Ерөнхий сайд ОХУ-д хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг дэмжихийг уриалж, мөн Тайландад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг хүсэлт болгосон байна. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийг Тайландад айлчлахыг урьсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Путинурилгыг хүлээн авсан байна.
Эх сурвалж: The Nation Thailand