“МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД “PEOPLE AND THEIR WORLD: TSAM – THE DANCE OF GODS” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ БАНГКОК ХОТНОО НЭЭВ
Монголын үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал, өв соёл, зан заншлын өвөрмөц онцлогийг гэрэл зургаар сурталчилж буй мэргэжлийн гэрэл зурагчин, Монгол Улсын Соёлын элч Жатенипат Кетпрадитболон Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс Бангкок хотноо 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “People and Their World”: Tsam – the Dance of Gods үзэсгэлэнгийн нээлтийг River City Bangkok үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулав.
Энэхүү үзэсгэлэнийн үеэр цам харайлгахаас гадна Амарбаясгалант хийдийг сурталчилах, цамын баг, хувцас, монгол ахуй, өв соёлыг харуулсан гэрэл зураг, баримтат киног ирэх 12 дугаар сарын 5-ны өдөр хүртэл үзүүлэх юм.
Тус арга хэмжээг зохион байгуулахад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МИАТ ХК, Монголын маскын музей, Nikon, ThaiBev, River City Bangkok, KP Frame & Studio, Nomads Adventure Tours дэмжиж ажиллав.