images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СРЕТТА ТАВИСИН-НЫ СИНГАПУР УЛСАД ХИЙЖ БУЙ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

МЭДЭЭ

2023-10-13

169

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сретта Тависин өнгөрсөн Пүрэв гарагт Сингапур Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хүрээнд тус улсад айлчлав. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Сретта Тависин-ны Зүүн Өмнөд Азийн бүс нутагт хийж буй анхны айлчлал бөгөөд айлчлалын хүрээнд Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнам-д бараалхаж, тус улсын Ерөнхий сайд Ли Хсиен Луунг-тай хоёр талын уулзалт хийв. Ерөнхий сайд Сретта Тависин хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа Сингапур Улс нь Тайландын Хаант Улстай сайн харилцаатай бөгөөд цаашид хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов. Тэрбээр хоёр улс хамтын ажиллагааны шинэ салбар болох цахим эдийн засаг, ногоон аж үйлдвэрлэл, ногоон бонд, өндөр технологид суурилсан аж үйлдвэрлэлд хамтран ажиллах болсныг онцлоод, Сингапур Улсыг хоёр улсын эдийн засгийг хөдөлгөх чухал салбарын нэг болох мэдээлэл, харилцаа холбоо, тэр дундаа дата төвд хөрөнгө оруулахыг хүсэлт болгосныг тэмдэглэв. Түүнчлэн Тайландын Хаант Улсаас Сингапур Улс руу хөдөө, аж ахуйн бараа, бүтээгдэхүүн экспортлох замаар тус улсын хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллахаа илэрхийлсэн бол Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Луунг хоёр улс цахим төлбөр, тооцооны системээ харилцан хүлээн зөвшөөрсөн нь хоёр улсын иргэд нэгдсэн цахим төлбөр, тооцоо (QR code)-ны системийг ашиглан мөнгө шилжүүлэх, төлбөр, тооцоо хийх бүрэн боломжтой болж байгааг тэмдэглэв.  

Эх сурвалж: Bangkok Post