ХАНГАЛТТАЙ ЯРИЛАА, ОДОО АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ ЦАГ НЬ БОЛСОН ГЭДГИЙГ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН САНГИЙН ТЭРГҮҮН ТЭМДЭГЛЭВ
Чайпаттана сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сумет Тантивежкул энэ Даваа гарагт хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлтийн ноцтой үр нөлөөг даван туулах арга замыг хамтдаа олохын тулд тогтвортой байдлын талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг бүх талд уриалав. АСЕАН-ны тогтвортой хөгжлийн асуудлаарх хамгийн том үзэсгэлэн болох “Тайландын тогтвортой хөгжлийн үзэсгэлэн 2023” (Sustainability Expo 2023)-гийн албан ёсны нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тэрбээр ийнхүү тэмдэглэжээ. Тэрбээр тогтвортой хөгжлийн тухай ойлголт, түүний ач холбогдлыг өдгөө дэлхийн өнцөг булан бүрт байх ард түмэн өргөнөөр ойлгодог болсон "Гэсэн хэдий ч хүн төрөлхтөн хичнээн хичээсэн ч байгаль эхийг хэзээ ч ялж дийлэхгүй гэдгийг ойлгох ёстой" гэв. Тогтвортой байдлыг хэрхэн нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулахын оронд “дэлхий буцлах” түвшинд ойртож буй өнөөгийн эмзэг ертөнцөд бүгдээрээ хэрхэн амьд үлдэж, амьдрах боломжтойг судлахад юуны түрүүнд хамтран ажиллахыг бүх талуудад уриалав. Тайланд болон дэлхий дахинд ярилцах бус харин цогц арга хэмжээ шаардлагатай байгааг тэмдэглэжээ. Тогтвортой байдлыг хангахад ажил хэрэг болохуйц үндсэн практик үйл ажиллагаа нь Тайландын IX Рама хаан 35 жилийн өмнө санаачлан дэвшүүлсэн “эдийн засгийн хүрэлцээтэй байх философи”-ийн ач холбогдлыг тэрбээр онцлон тэмдэглэжээ. Тус үзэсгэлэн нь энэ 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд "Тэнцвэр сайтай, илүү сайхан дэлхий" сэдвийн хүрээнд болж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс 100 гаруй тэргүүлэгч компани, 500 тогтвортой бизнесийн холбоод оролцож, өөрсдийн туршлага, үйл ажиллагаагаа танилцуулах юм.
Эх сурвалж: The Nation Thailand