ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СРЕТТА ТАВИСИН ЦАХИМ ХЭТЭВЧНИЙ АСУУДЛААРХ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДАРГАЛАВ
Тайландын Хаант Улсын Засгийн газар өнгөрсөн Пүрэв гарагт ирэх 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 10,000 тай баат буюу 270 орчим ам.долларын хөрөнгө бүхий цахим хэтэвч олгох төлөвлөгөөний асуудлаарх эхний хэлэлцүүлгийг зохион байгуулав. Тус хэлэлцүүлгийг Ерөнхий сайд Сретта Тависин даргалсан бөгөөд хуралд оролцогчид тус хорооны дэргэд бодлогын асуудал хариуцсан дэд хороо байгуулах, тухайн дэд хорооны даргаар Сангийн дэд сайд Жулапун Аморнвиват-ыг томилохыг дэмжсэн байна. Ерөнхий сайд Сретта Тависин цахим хэтэвч олгох ажлыг амжилттай хэрэгжүүлснээр тус улсын эдийн засагт 16 тэрбум ам.долларыг төвлөрүүлэх боломжтойг онцолж, улмаар 2025 онд 57 тэрбум ам.доллар буюу тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг бүрдүүлнэ гэдгийг тэмдэглэв. Тэрбээр энэхүү цахим хэтэвч нь тус улсын блокчейнд суурилсан санхүүгийн цахим төлбөрийн системийн үндсийг бий болгох чухал ач холбогдолтойгоос гадна гадаадын хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх давуу талтайг онцлов. Тус улсын Засгийн газраас 10,000 тай баат-ын хөрөнгө бүхий цахим хэтэвчийг ирэх оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 16 наснаас дээш бүх иргэддээ олгохоор төлөвлөж байна.
Эх сурвалж: Bangkok Post