ТАЙЛАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР АЖ ҮЙЛДВЭРИЙН БҮСИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА
Тайландын Аж үйлдвэрийн газар (IEAT) нь цахилгаан автомашин (EV) болон ухаалаг технологийн салбарт Хятад, Тайванийн хөрөнгө оруулалтыг хүлээн авахын тулд аж үйлдвэрийн бүсээ өргөжүүлэхээр бэлтгэж байна.
Энэ алхам нь Тайландын эдийн засгийг аажмаар сэргээж, гадаадын шууд хөрөнгө оруулалт, ялангуяа Зүүн эдийн засгийн коридор (Eastern Economic Corridor)-ын бүсийн өсөн нэмэгдэж буй чиг хандлагатай нийцэж байна.
ТАҮГ-ийн захирагч Верис Аммарапала ирэх хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулалт эрч хүчтэй үргэлжилнэ гэж найдаж байгаагаа хэлэв. Цаашид хятадын цахилгаан машин үйлдвэрлэгчид болон тайванийн электрон барааны эд анги, ухаалаг системийн компанитай яриа хэлэлцээ хийхэд түлхэц өгнө гэж тэрээр нэмж хэлэв.
Эдгээр боломжит хөрөнгө оруулагчид үйлдвэрлэлийн байгууламж, найдвартай эрэлт, нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын тулд ЗЭЗК-ийн хүрээнд 160 га хүртэл талбайг хамарсан аж үйлдвэрийн газрыг сонирхож байгаа юм.
ТАҮГ болон аж үйлдвэрийн дэд бүтцийн салбарын төлөөлөл ирэх жил ухаалаг хот болон боомтын бүсийг багтаасан өргөтгөл хийх боломжтой газрыг олж тогтоохоор төлөвлөж байна. Хөрөнгө оруулалтын өсөлтийг хангахын тулд эдгээр бүс нутгийг хөгжүүлэхэд, ялангуяа ЗҮЗК-ийн бүс нутагт 4-5 жил шаардлагатай гэж захирагч мэдэгдэв.
Эх сурвалж: Nation Thailand