images

НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИСС (АНДЭЗНК)-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ 408 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

МЭДЭЭ

2023-10-10

197

2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчдийн зөвлөлдөх хорооны ээлжит 408 дугаар хуралдаан болж, тус хуралдааныг Элчин сайд, Байнгын төлөөлөгч А.Төмөр даргалж оролцов. Хуралдаанаар ирэх 2024 оны 4 дүгээр сарын 22-26-нд болох НҮБ-ын АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы бэлтгэл ажил, энэ 10 дугаар сарын 19-20-ны өдөр болох Ази, Номхон далайн Эрчим хүчний гуравдугаар чуулга уулзалт, ирэх 11 дүгээр сарын 1-3-ний өдөр болох Макроэдийн засгийн бодлого, ядуурлыг бууруулах, хөгжлийн санхүүжилтийн хорооны 4 дүгээр хуралдаан, 11 дүгээр сарын 15-17-нд Бангкок хотноо зохион байгуулах “Ази, Номхон далайн Хүн амын 7 дугаар бага хурал” болон 2024 оны 2 дугаар сарын 20-23-нд болох “Ази, Номхон далайн тогтвортой хөгжлийн 11 дүгээр чуулга уулзалт”-ын бэлтгэл ажлын талаар хэлэлцэв. Түүнчлэн АНДЭЗНК-ын 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн урьдчилсан хуваарь, төлөвлөгөөг хэлэлцэж, дараагийн хуралдааныг ирэх 12 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар тогтов.