images

СЕТТАГИЙ НҮБ-ЫН ЕА-Н 78 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОХООР АНУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛ НЬ ТАЙЛАНДЫН ХУВЬЦААГ ӨСГӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

МЭДЭЭ

2023-09-27

166

Гадаадын хөрөнгө оруулагчид нийт 2.66 тэрбум батын хувьцааг худалдан авсан бол тэтгэврийн сан, эрсдэлийн сан, даатгалын компаниуд зэрэг тайландын томоохон аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчид нийт 204.90 сая бат, тус улсын хувираа хөрөнгө оруулагчид нийт 2.53 тэрбум батын хувьцааг худалдан авсан байна. Innovest X Securities-ийн судалгаа хариуцсан захирал Сукит Удомсиририкул хэлэхдээ, энэ Мягмар гарагт Тайландын хөрөнгийн биржийн хувьцааны ханшны өөрчлөлт бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн адил хэмжээний хөрөнгө хөгжиж буй улсын зах зээлээс гарч Холбооны нөөцийн банкны нөлөөгөөр АНУ руу буцаж орсон байна.

Тайландын Ерөнхий сайд Сетта Тависин Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож, Тайландын гадаад улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын чиглэлийг зарласан нь тус улсын эдийн засагт нэн шаардлагатай байгаа түлхэцийн үзүүлж чадна гэж үзэж байгаа юм байна. Тайланд Улс нь дунд болон урт хугацааны гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой гэж үздэг бөгөөд ялангуяа эдийн засгийн зүүн коридор (EEC) болон байгаль орчин, нийгэм, засаглал ESG)-тай холбоотой гадаадын томоохон сангийн сонирхлыг татдаг салбарт хөрөнгө татах боломжтой гэж үздэг байна.

Эх сурвалж: The Nation Thailand