ХЯТАД ЖУУЛЧДААС 140 ТЭРБУМ БААТЫН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР БАЙНА
Эдийн засгийн сэргэлтийг бэхжүүлэх хүрээнд 5 сарын хугацаанд хятад иргэдийг жуулчны визээс чөлөөлөх шинэ хөтөлбөрийн үр дүнд 2.9 сая жуулчин, 140 тэрбум баатын орлогыг татна гэж үзэж байгаа юм.
Хөтөлбөрийн эхний хоёр хоногт 22,000 гаруй хятад жуулчин Тайландад нэвтэрсэн гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Чай Вачаронке мэдэгдэв.
Өнгөрсөн сард Засгийн эрхийг авсан Ерөнхий сайд Сретта Тависины танхим эдийн засгийн удаашрал, уналтад орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнийхээ хүрээнд хятад, казахстаны иргэдийг жуулчны визээс чөлөөлсөн юм. Энэхүү арга хэмжээ нь аялал жуулчлалын орлогыг 2024 онд 3.1 их наяд баатад хүргэх зорилтыг нэг хэсэг юм. Тайланд энэ онд гэхэд 19.5 сая гадаадын жуулчин хүлээн авсан бөгөөд оны төгсгөлд 28 саяд хүрэх төлөвтэй байна гэж Аялал жуулчлалын яамны мэдээлээд байна.
Ерөнхий сайд Сретта өнгөрсөн Бямба гарагт "Тайланд Улс хятад ахан дүүсийг угтан авч байгаадаа маш их баяртай байна. Манай улс үзэсгэлэнт далай, олон төрлийн хоолтой. Хүн бүр аюулгүй аялж, та бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэж итгэж байна." гэж хуучнаар “Твиттер” буюу “X” хуудаснаа жиргэжээ.
Эх сурвалж: Bangkok Post