images

ИТАЛИ УЛСТАЙ ХОЁР ТАЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХООЛНЫ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛНЭ

NEWS

2023-10-02

123

Тайланд Улс, Итали Улс хооронд хоол, аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх талаар талууд тохиролцож, италийн талаас Зүүн эдийн засгийн коридор (Eastern Economic Corridor) түлхүү хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж Тайландын худалдааны шинэ төлөөлөгч Налини Тавесин хэлэв.

Тайланд Улсад оршин суудаг итали иргэдийн тооноос илүү итали хоолны газар үйл ажиллагаа явуулдаг байна. Өнөөгийн байдлаар Италид Улсад зорчсон тай жуулчдын тоо Тайланд Улсад ирсэн италийн жуулчдын тооноос 10 дахин их байгаа тул энэ нь Тайландын аялал жуулчлалыг Итали Улсад сурталчлах боломж байгааг хэлэв.

Түүнээс гадна Тайланд Улс бүс нутгийн төв, ялангуяа Зүүн эдийн засгийн коридор, дэд бүтэц, төмөр замын тээврийн систем, өндөр хурдны галт тэрэгний технологи зэрэг нь италийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татдаг ажээ.

Италийн төрийн өмчит төмөр замын компани нь Дон Мунг, Суварнабхуми, У-Тапао нисэх онгоцны буудлыг холбох төмөр замын сүлжээ байгуулах тендерт ялсан Чароен Покпанд (Charoen Pokphand) групп тэргүүтэй консорциумын бизнесийн хамтрагч бөгөөд 650 тэрбум баатын өртөгтэй төсөл нь 16,000 гаруй ажлын байр шинээр бий болгосон юм.

Харин Итали Улсыг Европт нэвтрэх худалдааны гарц гэж тайландын талаас үздэг бөгөөд италийн талаас логистик, экспорт, хүнсний аюулгүй байдлын асуудлаар дэмжлэг үзүүлэхээ амласан ажээ.

Эх сурвалж: Bangkok Post