“BLACKROCK” КОМПАНИ ТАЙЛАНД УЛСАД ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭДГИЙГ ТУС КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МЭДЭГДЭВ
Хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын тэргүүлэгч компани болох “BlackRock, Inc.”-ийн Гүйцэтгэх захирал Ларри Финк энэ Мягмар гарагт Тайландын Ерөнхий сайд бөгөөд Сангийн сайд Сетта Тависинд бараалхаж, тус улсад бизнесээ өргөжүүлэх талаар ярилцжээ. Ерөнхий сайд Сетта энэ 9дүгээр сарын 18-24-нд Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцохоор АНУ-д ирсэн байна.
Тэрбээр уулзалтын үеэр цэвэр эрчим хүчний салбар болон Тайландын Засгийн газрын Тогтвортой хөгжилд оруулах бондын хөрөнгө оруулалтын талаар ярилцсан байна. Тус компани нь тогтвортой хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэн тэргүүнд тавьж байгаа бөгөөд ирэх онд Тайландын засгийн газраас гаргах Тогтвортой хөгжилд чиглэсэн бондод хөрөнгө оруулах сонирхолтой байгаа гэдгийг тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Чай Вачаронке мөн мэдэгдсэн байна. Түүнчлэн “BlackRock”-ийн Гүйцэтгэх захирал хэлэхдээ Зүүн өмнөд Азийн бүс нутаг нь бизнесийн өндөр боломжтой бүс нутаг болохыг сайшаан тэмдэглэж, тус компани нь Тайландад үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа гэв.
“BlackRock” компани нь нийт 9.43 их наяд ам.долларын хөрөнгөтэй (2023 оны 2 дугаар улирлын эцсийн байдлаар) дэлхийн хамгийн том хөрөнгийн менежментийн компанид тооцогддог. Нийгмийн даатгалын сан, Засгийн газрын тэтгэврийн сан зэрэг Тайландын хэд хэдэн томоохон сан нь “BlackRock”-ийн хөрөнгийн биржээр арилжаалагддаг сангаар дамжуулан хөрөнгө оруулалт хийдэг байна. BlackRock нь Нийгмийн даатгалын сан, Засгийн газрын тэтгэврийн сан зэрэг Тайландын хэд хэдэн томоохон сангууд мөн BlackRock-ийн биржийн сангаар дамжуулан хөрөнгө оруулалт хийдэг.
Эх сурвалж: The Nation Thailand