ТАЙЛАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХОЛБООНЫ (FTI) ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД АСАН ТАКСИН ЭХ ОРОНДОО БУЦАЖ ИРСЭН НЬ УЛС ТӨРИЙН ЭВЛЭРЭХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛНӨ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинават 15 жил гадаад байсны эцэст энэ Мягмар гарагт Тайландад буцаж ирсэн нь бизнес эрхлэгчид, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад таатай бус байгаа өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд тус улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж болзошгүй юм.
Тайландын аж үйлдвэрийн холбооны дарга Криенгкраи Тиеннукул тус улс нь сүүлийн 10 гаруй жилийн турш улс төрийн зөрчилдөөнтэй байж, эрчим хүчний өндөр үнэ, инфляци, өрхийн өр зээл зэрэг дотоод болон гадаад олон сорилттой тулгарч байна гэж хэлэв. Тэрбээр мөн Тайланд нь олон жилийн турш улс төрийн олон бүлэглэлд хуваагдсан байсан тул Таксин буцаж ирсэн нь улс төрийн эвлэрлийн үйл явцыг дэмжихэд чухал байх юм байна гэв.
Хувийн хэвшлийн салбар нь улс төрийн эвлэрэлд хүрч байгаад нааштай хандаж байгаа бөгөөд энэ нь тус улсын эдийн засгийг урагшлуулах, эдийн засагт тулгарч буй сорилт, өнөөгийн дэлхийг тодорхойлж буй геополитикийн олон асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болж чадна гэж үзэж байна.
Эх сурвалж: Nation Thailand