АСЕАН ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХЫН ТУЛД НЭН ШААРДЛАГАТАЙ ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА
АСЕАН-ны гишүүн улс бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад нэн шаардлагатай эрдэс баялгийн хамтын ажиллагааг харгалзан үзэж байна.
Онц чухал эрдэс баялаг нь эрчим хүчийг чулуужсан түлшнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд дэмжлэг үзүүлэх ба бүх улсад маш чухал стратегийн үүрэг гүйцэтгэнэ гэж Индонезийн Эрчим хүч, эрдэс баялгийн яамны Эрдэс баялаг, нүүрсний хөтөлбөрийг боловсруулах газрын дарга Три Винарно мэдэгдэв.
АСЕАН-ны Эрчим хүчний бизнес форумын "Нэн шаардлагатай эрдэс баялаг: АСЕАН-ийн боломж ба сорилт" сэдэвт арга хэмжээний үеэр тэрээр "Онц чухал эрдэс баялаг нь нарны зай, салхин турбин, цахилгаан тээврийн хэрэгслийн батарей үйлдвэрлэх түүхий эд юм" гэж тэрээр онцлов. Винарногийн хэлснээр онц чухал эрдэс баялаг нь олоход хэцүү, бага хэмжээгээр олборлодог, металл болон бусад материалаар орлуулж болдоггүй учраас маш өндөр үнэ цэнэтэй байдаг гэв.
Тэдгээрийн ач холбогдол, үнэ цэнийг харгалзан үзэхэд онц чухал эрдэс баялгийн хэрэгцээ ихээхэн нэмэгдэх болно гэж онцлов.
Эх сурвалж: Antara News