images

ЭНЭТХЭГ, МЬЯНМАР БУДААНЫ ЭКСПОРТОД ХОРИГ ТАВЬСНААР ТАЙЛАНД БУДААНЫ ҮНЭ ӨСӨВ

МЭДЭЭ

2023-08-29

174

Мьянмар Энэтхэгийг дагаж цагаан будааны экспортод хоёр сарын хориг тавьсны дараа дэлхийн цагаан будааны үнэ өссөөр байгаа бөгөөд тайланд будааны үнэ тонн тутамд 12,000 баат хүртэл өсөв.

Энэтхэг улс 7 дугаар сарын 20-нд ихэнх цагаан будааны экспортоо хориглосон нь бусад цагаан будаа экспортлогч улс ч мөн адил арга хэмжээ авах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж, дэлхийн цагаан будааны зах зээлд тогтворгүй байдал үүсгэв. Энэтхэгээс зөвхөн "басмати будаа"-г экспортлох боломжтой хэдий ч Засгийн газар нь бусад улсын Засгийн газартай шууд худалдах сувгийг нээжээ. Хэд хэдэн улс Энэтхэгээс экспортын квот хүссэн нь үнийн хэлбэлзэлд хүргэсэн юм. Энэтхэг цагаан будааны хамгийн том экспортлогч бөгөөд дэлхийн цагаан будааны худалдааны 40 орчим хувийг бүрдүүлдэг.

Тайландын будаа экспортлогчдын холбооны хүндэт ерөнхийлөгч Чокиат Офасвонгсе хэлэхдээ “цагаан будааны үнийн өнөөгийн нөхцөлд байдалд бодит  үнэ тогтооход хүндрэлтэй байна” гэв. Саяхан Мьянмар цагаан будааны экспортод хориг тавьсан нь тодорхойгүй байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

Энэ жил Тайландаас 8 сая тонн цагаан будаа экспортлох зорилт хэвээр байгаа ч Филиппин, Индонез зэрэг томоохон худалдан авагчид Энэтхэгээс цагаан будаа худалдаж авах тохиолдолд Тайладын экспортод сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж тэрбээр онцлов.

Эх сурвалж: Nation Thailand