ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
СУРАТ ТАНИ РУУ ИРЭХ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН ТОО ЭНЭ ЖИЛ 1,5 САЯАС ДАВЖЭЭ
Тайландын амралтын төв болох Сурат Тани мужид ирэх гадаадын иргэдийн тоо 1,5 саяас давж, өмнөх онтой харьцуулахад 155%-иар өссөн байна гэж тус мужийн амбан захирагч мэдэгдэв. Амбан захирагч Витчавут Жинто хэлснээр энэ оны 1 дүгээр сараас хойш тус мужид 2,05 сая жуулчин ирсэн байна. Тэдний 1,5 сая нь гадаадын жуулчид ажээ.
Гадаадын жуулчдаас 35,9 тэрбум баат (1,05 тэрбум ам.доллар)-ын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад 159%-иар өсөв. Гадаад жуулчид гол төлөв байр, хоол, бэлэг дурсгалын зүйл, үзвэр үйлчилгээ, унаанд мөнгө зарцуулсан талаар амбан захирагч онцлов. Энэ оны эхний хагса жилийн байдлаар Сурат Тани мужийн зочид буудлын дүүргэлт 77 орчим хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад 39 хувиар нэмэгджээ.