МОНГОЛ ТОГООЧ НАР АМЖИЛТ ГАРГАЛАА
Бангкок хотноо энэ оны 5 дугаар сарын 23-ноос 27-ны өдөр Азийн шилдэг тогооч нарын дунд зохион байгуулагдсан “Thailand Ultimate Chef Challenge” тэмцээнд Монголын тогооч нарын холбооны баг амжилттай оролцов. Нийт хоолны 30 төрөлд өрсөлдөж 6 мөнгө, 12 хүрэл нийт 18 медаль авав. Үүнээс гадна тогооч Э.Хангарьд хамгийн өндөр оноогоор тус тэмцээний Аваргын цом, тогооч Э.Энхбаяр Дэлхийн тогооч нарын холбооны Азийн бүсийн ерөнхийлөгчийн нэрэмжит медалийг тус тус хүртлээ.