images

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МЭДЭЭ

2023-05-22

258

НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 79 дүгээр чуулган Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо 2023 оны 5 дугаар сарын 15-19-ний өдөр “Тогтвортой хөгжлийн төлөө Ази, Номхон далайд уур амьсгалын үйл ажиллагааг түргэтгэх нь” сэдвийн хүрээнд болов. Чуулганд комиссын 61 гишүүн болон ажиглагч улс, Засгийн газар хоорондын болон НҮБ-ын салбар байгууллагын төлөөлөгчид оролцов.

Тус 79 дүгээр чуулганаар нийт 10 тогтоол баталсны 4-ийнх нь Монгол Улс санаачлагч буюу хамтран зохиогчоор ажиллав. Тухайлбал, манай тал “2022-2026 онд Ази, Номхон далайн Мэдээллийн супер хурдны зам санаачилгыг хэрэгжүүлэх замаар цахим хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” (Promoting digital cooperation and inclusion through the Action Plan for Implementing the Asia-Pacific Information Superhighway Initiative, 2022–2026); “Ази, Номхон далайд бүс нутгийн хамтын ажиллагаа, эв нэгдлийг хангах замаар гараг дэлхийгээ хамгаалах тухай Сайд нарын тунхаглалыг хэрэгжүүлэх нь” (Implementation of the Ministerial Declaration on Protecting Our Planet through Regional Cooperation and Solidarity in Asia and the Pacific) тогтоолын санаачлагчаар; “Нэн буурай хөгжилтэй, арлын жижиг, далайд гарцгүй хөгжиж буй улсад тогтвортой хөгжлийг дэмжих нь” (Supporting sustainable development of the least developed countries, landlocked developing countries and small island development States in Asia and the Pacific); “2023-2032 онд Ази, Номхон далайд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих 10 жилийн аяны тухай Жакартагийн тунхаглалыг хэрэгжүүлэх нь” (Implementation of the Jakarta Declaration on the Asian and Pacific Decade of Persons with Disabilities, 2023–2032) тогтоолыг тус тус батлууллаа.