images

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МЭДЭЭ

2023-05-17

260

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 79 дүгээр чуулганы дэд даргаар ажиллаж буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тус чуулганы үйл ажиллагаанд оролцох үеэрээ Тайландын Гадаад хэргийн дэд сайд др.Вижават Исарабхакди (Ph.d)-тай уулзав. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа болон хоёр талын хамтын ажиллагааны зөвлөлийн 2 дугаар хуралдааны бэлтгэл ажил, 2024 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлаар санал солилцов.