ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Тайландын Хаант Улсын Чулалонконы их сургуулийн Хууль зүйн сургуульд “Монгол Улсын эрх зүйн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлт: Хувийн болон худалдааны эрх зүй” сэдвээр лекц уншив.
Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Тайландын Хаант Улсын Чулалунконы Их сургуулийн Хууль зүйн сургуулийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр харилцан ойлголцлын санамж байгуулсан бөгөөд энэ хүрээнд талууд оюутны мэтгэлцээн зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцох, оюутан сургах чиглэлээр хамтран ажиллах асуудлыг мөн ярилцав.